
АНУ-ын агаарын цэргийн хүчин Филиппин дэх баазаас Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт эргүүл хийж эхэллээ. Хэд хэдэн орон газар нутгийн маргаантай байдаг энэхүү бүс нутагт БНХАУ дахин дэд бүтэц байгуулах ажил эхлүүлж магадгүй байгаатай дээрх шийдвэр холбоотой гэж ажиглагчид дүгнэж байна. АНУ-ын агаарын цэргийн хүчний мэдээлснээр тус улсын ЭйчЭйч-60 нисдэг тэргүүд, мөн А-10 Тандерболт байлдааны нисэх онгоцууд энэ сарын 19-ний өдөр эргүүлийн ажиллагааг эхлүүлжээ.
Кларк агаарын баазаас хөөрсөн эдгээр онгоц Өмнөд Хятадын тэнгисийн Скарборо цохионы орчим дахь олон улсын дэглэмтэй бүсэд нислэг үйлдсэн байна. Өмнөд Хятадын тэнгист хийж байгаа АНУ-ын эргүүл хэдэн 7 хоног үргэлжилнэ гэдгийг тус улсын агаарын цэргийн хүчин мэдээллээ.
Скарборо цохиог Филиппин улс өөрийн эдийн засгийн тусгай бүсэд багтдаг гэж үздэг, Мөн тус бүс нутагт филиппин загасчид загасчилж ирсэн удаан түүхтэй гэж тайлбарладаг юм. 2012 онд Скарборо цохионы ойролцоо загасчилж явсан Хятадын загасчдын завийг Филиппин саатуулсан. Тус цаг үеэс хойш энэ цохио Хятадын хяналтад орж, Хятадын хөлөг онгоцууд цохионы орчимд эргүүл хийж эхэлсэн юм байна.
АНУ-ын нисэх онгоцууд Өмнөд Хятадын тэнгист эргүүл хийж байна | ||
Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.