Шууд Chart

Э.Сумъяагийн шинжилгээнээс допинг илэрч, олимпид оролцох эрхийг нь хураажээ

2016-05-12 09:52:01

Олимпийн эрх авсан сонгомол, чөлөөт бөхийн тамирчид допинг хэрэглэсэн байсныг Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос өчигдөр албан ёсоор зарлажээ. Харамсалтай нь дараах тамирчдын дотор 53 кг-д олимпийн эрх хүртсэн ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын тамирчин Э.Сумъяа багтсан байна. Түүнийг Казахстаны тэмцээнд түрүүлж олимпийн эрх  авахдаа дээрх хориглосон бэлдмэлийг хэрэглэсэн гэж үзжээ.

Шинжилгээнээс нь допинг илэрсэн тамирчдын нэрийг танилцуулъя.  

Чөлөөт бөх

Эрэгтэй:
Польш Улсын бөх 65 кг-ын жингийн тамирчин Магомедмурад Гаджиев, Украины Андрей Кватковскый нарын шинжилгээнээс сөрөг хариу гарч Олон улсын олимпийн хороо тус улсын олимпийн эрхийг Гүржийн Зураби Якобишвили, Армений Дэвид Сафарян нарт шилжүүлжээ.

Гүржийн бөх эхний эрх олгох тэмцээнээр Болгарын Борис Новачковийг хожиж эрхээ аль хэдийнэ авчихсан байсан. Новачков сүүлийн эрх олгох тэмцээнд түрүүлж эрхээ авсан. Тиймээс нэг эрх нь сүүлчийн тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн АНУ-ын Франк Молинара руу шилжсэн байна.  

125 кг-ын жингийн Украины тамирчин Аллен Засеев, Беларусын Юсуп Жалилау нарын эрхийг хурааж, Киргизстан, Унгарын бөхчүүдэд олгов.

Эмэгтэй:         

Монгол Улсын тамирчин, 53 кг-ын жингийн өрсөлдөгч Э.Сумьяагийн шинжилгээгээр positive буюу хориотой бэлдмэл хэрэглэсэн хэмээн дүгнэгдсэн тул эрхийг нь хурааж, Энэтхэгийн тамирчинд олгохоор болжээ.  

58 кг-ын жингийн тамирчин Украины бөх Оксана Хершэлийн шинжилгээний хариунаас мөн л Positive гарч, эрх нь Молдав Улсын бөх Мариана Чедиравад шилжинэ.

Сонгомол бөх:

85 кг-ын жингийн тамирчин Киргизийн бөхийн эрхийг Энэтхэг улс руу шилжүүллээ.

Энэ талаар Монгол Улсын гавьяат тамирчин, чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч, чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгөн медальт, Үндэсний бөхийн улсын заан З.Дүвчин, МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх нараас тодруулга авах гэсэн боловч утас нь холбогдсонгүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Сумъяагийн шинжилгээнээс допинг илэрч, олимпид оролцох эрхийг нь хураажээ   
Үзсэн: 4812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2016-05-20 22:39
Яагаад хараахгуй байна хэний бехчууд менгеер барилдаж байгаа билээ. Тэдний заавал мэдвэл зохих ганц зуйл нь допинг байх естой шуу дээ мэдээгуй гэж л битгий хэлээрэй
112.72.12.xxx [112.72.12.xxx] 2016-05-12 16:41
Арай үгүй байлгүй дээ итгэхгүй байна
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2016-05-12 16:24
Өдрийн мэдээгээр яагаад жудогийн Д.Сумъяагийн зургийн наана чөлөөтийн Э.Сумъяагийн талаар олимпийн эрх нь цуцлагдсан талаар яриад явчихваа ингэж бүдүүлэг алдаа гаргахаа болиорой нөхдүүдээ хүний нэр төр гэж байдаг юм шүү !!! Хариу өгөөрэй !
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-05-12 12:44
мелдониум урьд нь сэргээшд ордоггүй ердийн бэлдмэл байсан, сэргээш шиг үйлчилгээтэй биш гэж оросын тамирчин Исинбаева хэлсэн байна http://mnews.mn/mrf
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-12 11:45
teglee sh dee hamarsalmtai yum
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-05-12 11:22
Hnm maash haramsaltai bna odoo tgd 53kg bas olimpod oroltsohgui bolchivuu

Бидэнтэй нэгдээрэй