Шууд Chart

Монгол охид, залуус ямар кибер гэмт хэргийн хохирогч болж байна вэ

2016-05-13 13:00:00

Өсвөр насны охид, хөвгүүдийн 96 хувь нь фэйсбүүк, блог зэрэг нийгмийн цахим сүлжээний байнгын хэрэглэгч болжээ. Үүний улмаас кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэл улам нэмэгдсээр байна. Кибер гэмт хэргийг дөрвөн төрөлтэй гэж үздэг. Үүнээс аль кибер гэмт хэрэгт Монголын өсвөр үе, залуус хохирогч болж байгааг тодруулъя. Ингэснээр тэдгээр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголттой болоход хэрэгтэй гэж үзэж байна.

Өсвөр насны охид, хөвгүүдийн 96 хувь нь фэйсбүүк, блог зэрэг нийгмийн цахим сүлжээний байнгын хэрэглэгч болжээ. Үүний улмаас кибер гэмт хэргийн хохирогч болох эрсдэл улам нэмэгдсээр байна. Кибер гэмт хэргийг дөрвөн төрөлтэй гэж үздэг. Үүнээс аль кибер гэмт хэрэгт Монголын өсвөр үе, залуус хохирогч болж байгааг тодруулъя. Ингэснээр тэдгээр гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх талаар тодорхой ойлголттой болоход хэрэгтэй гэж үзэж байна.

Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн өгсөн мэдээлэлд дурдсанаар гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн гэмт хэргийн ихэнх хувийг цахим шуудангийн луйвар буюу залилан мэхлэх гэмт хэрэг эзэлж байна. Тодруулбал, цахим луйварт өртсөн бодит жишээ манайд их. Тухайлбал, манай иргэдийн цахим шууданд гадаадаас захидал ирдэг. "Би өв залгамжлах болсон. Төчнөөн сая доллар залгамжлахад надад батлан даагч хэрэгтэй байна. Та намайг батлан даагаад миний дансанд мөнгө байршуулчихвал хоёулаа миний залгамжлах хоёр сая долларыг хувааж авья" гэх зэргээр залилдаг байна. Иймд цагдаагийн байгууллагаас интернэт орчинд үл таних гадаад иргэдтэй ямар нэг байдлаар харилцахгүй, банкны мэдээллээ солилцохгүй, хууран мэхлэх аливаа үйлдэлд автахгүй байхыг анхааруулсан байна.

Мөн фэйсбүүк, тивитер, инстаграм зэрэг зураг, нийтлэл оруулах боломжтой онлайн үйлчилгээнүүдэд өөрсдийн хувийн мэдээллийг хамгаалаагүйтэй холбоотойгоор гэмт хэргийн хохирогч болох нь түгээмэл байна. Тодруулбал, гэрийн хаяг, хэнтэйгээ амьдардаг зэрэг мэдээллээ олон нийтэд түгээснээр өөрийгөө хамгаалах чадваргүй настай хүн, хүүхэдтэй айлын хувь д орон байрны хулгайд өртөх, дээрэмдүүлэх зэрэг эрсдэлтэй байдаг.

Энэ тохиолдолд гэмт этгээдүүд бусдын хувийн мэдээллийг хууль бус аргаар олж авах шаардлагагүйгээр олон нийтэд ил, нээлттэй мэдээллийг гэмт хэрэг үйлдэх аргаа болгосон байдаг нь түүнийг кибер гэмт хэрэг гэж үзэх нөхцөл болдоггүй.

Үүнээс гадна охид, залуус цахим орчин дахь тоомжиргүй, хайнга үйлдлийнхээ улмаас цахим орчинд өөрийгөө болон ойр дотны хүнээ бусдын сүрдүүлэг, эрхшээлд оруулах эрсдэлтэй байдаг. Энэ нь өсвөр насны охид өөрийн нүцгэн, хагас нүцгэн зургаа цахим сүлжээгээр танилцсан буюу яриа нийлсэн хүнд итгэн илгээдэг.

Ингэснээр бусад этгээд түүний хувийн нууц мэдээллийг ашиглах замаар тэдгээр мэдээллийг олон нийтэд ил болгоно, бусдад дамжуулна гэх зэргээр хохирогчийг албадлага, эрхшээлдээ байлгах, улмаар хүсээгүй зүйлийг нь хийлгэх тохиолдол гарсаар байна. Жишээ нь "Энэ зургийг чинь олон нийтэд тараана. Тараалгахгүй байя гэвэл надтай бэлгийн харьцаанд ор, эсвэл мөнгө өг" гэх зэргээр сүрдүүлдэг. Цагдаагийн байгууллагын мэдээлснээр ийм тохиолдол өнгөрсөн жилд дөрөв гарсан байна.

Энэ нь дан ганц Монгол Улсын асуудал биш бөгөөд олон улсын хэмжээнд өсвөр насны охидын 71 хувь , хөвгүүдийн 67 хувь буюу дийлэнх нь бэлгийн зан үйлтэй холбоотой контентыг нийтлэх буюу бусдад илгээдэг гэсэн судалгаа бий. Мөн нийт эцэг эхийн дөнгөж 15 хувь нь хүүхдийнхээ цахим орчин дахь зан үйлийг “мэддэг” байна.

Иймд эцэг эх, ах эгч нар нь хүүхэд, дүү нарынхаа цахим орчны зан үйлийн талаар ярилцах, туршлагаа хуваалцах зэргээр хяналт тавих нь нэн чухал байгаа нь харагдаж байна.


Монгол охид, залуус ямар кибер гэмт хэргийн хохирогч болж байна вэ  
Үзсэн: 3313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй