Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах 15 дугаар сургуулийн сурагчид 7 жилийн хугацаанд түрээсийн байранд хуваагдан хичээллэдэг байсан юм.
Тэгвэл тус сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орлоо.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус өргөтгөлийн барилга нь тэнхлэгээрээ 66.0м x 19.0м хэмжээтэй, зоорьгүй дөрвөн давхар барилга юм.
Зохион байгуулалтын хувьд 19 хичээлийн анги танхим, лабораторийн танхим, багш нарын өрөө, номын сан, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн.
Тус барилга нь гэрээний хугацааны дагуу 2026 оны долоодугаар сард ашиглалтад орох байсан ч хугацаанаасаа өмнө дуусаж, улсын комисс хүлээн авлаа. Сургуулийн барилгын ажлыг “Шилдээд” ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.



| Нийслэлийн 15 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа | ||
| Үзсэн: 82 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.