
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн их наадамд эрэгтэй 27, эмэгтэй 18 багийн нийт 450 гаруй тамирчид өрсөлдөж буй. Тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, эрэгтэй найм, эмэгтэй дөрвөн баг тодорлоо.
Эрэгтэй багуудаас “Тэнүүн-Огоо”, “Алтайн барс”, “Хасумегастарс”, “Эрчим”, “Хүч” клуб, Багануур болон Дорноговь, Орхон аймгийн багууд шилдэг наймд үлдсэн.
Эмэгтэй багуудаас “Эрчим”, “Аврагч”, “Хилчин”клуб болон Говьсүмбэр Петротрак багууд хагас шигшээд үлдээд байна.
Эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолтууд Спортын төв ордны “А” зааланд болж буй. Харин эмэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт маргааш болно.
Тоглолтын хуваарь.
- “Тэнүүн Огоо” клуб – “Хүч” спорт хороо
- “Эрчим” клуб – Багануур дүүрэг
- “Алтайн барс” – Орхон аймаг
- “Хасумегастарс” – Дорноговь аймаг
- Багануур – Хүч спорт хороо
- “Тэнүүн-Огоо” клуб – “Эрчим” клуб
- Дорноговь аймаг - Орхон аймаг
- “Алтайн барс” - “Хасумегастарс” тус тус тоглож, IV тойрогт өрсөлдөх дөрвөн баг тодорно.
Эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолт үргэлжилж байна | ||
Үзсэн: 1671 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.