Шууд Chart

“Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа

2016-05-13 17:14:38

Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Ус сувгийн удирдах газраас “Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр нийслэлийн сая гаруй иргэний хэрэглэж байгаа ундны ус олон улсын стандартад нийцсэн гүний цэнгэг ус гэдгийг газар дээр нь шинжилгээ хийн нотолж, хэрэглэгчдэд тулгарсан олон асуудлыг хамтдаа шийдсэн байна. 

Энэ үеэр УСУГ-ын усны төв лабораторийн шинжээч Ц.Оюунгэрэлээс тодруулахад “Орон сууцны айлын крантны усанд электрод дүрэхээр зэвтэй байна гэж ойлгогддог. Яг үнэндээ усанд агуулагдаж байгаа эрдсүүд электродын үйлчлэлээр тунадас булингар үүсгэдэг. Үүнийг усны бохирдол гэж ойлгож болохгүй. Сүүлийн үед баригдаж байгаа орон сууцны барилгуудад зэвтэй ус гоожиж байна гэсэн гомдол их ирдэг. Энэ бол тухайн барилгын компани чанаргүй шугам хоолой ашигласан, мөн айл өрхийн хэрэглээ бага байгаатай холбоотой юм” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хэрэглэгчийн өдөрлөг”-ийг зохион байгууллаа  
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй