
Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээний эрэгтэйчүүдийн ангиллын аваргаар “Хасу мегастарс”, мөнгө, хүрэл медалийг "Эрчим", "Тэнүүн Огоо" клуб хүртэв. Харин тусгай байрыг “Алтайн барс” эзэллээ. Энэ төрөлд 27 баг өрсөлдсөн юм.
Дээрх багийг танилцуулахад “Хасу мегастарс” багийн эзэн Ж.Түмэн-Аюуш, багийн ахлах дасгалжуулагч ОУХМ Д.Солонго, туслах дасгалжуулагч ОУХМ Л.Баатархүрээ, ахлагч спортын мастер А.Даваажаргал.
"Эрчим" багийн эзэн Ж.Осгонбаатар, багийн ахлах дасгалжуулагч Allen Wu, Туслах дасгалжуулагч Т.Отгонтөгс, ахлагч Э.Сайнбилэг.
"Тэнүүн Огоо" багийн ахлах дасгалжуулагч Б.Болдбаатар, туслах дасгалжуулагч Э.Мөнх-Эрдэнэ, ахлагч Э.Сайханбаатар.
“Алтайн барс” багийн ахлах дасгалжуулагч Б.Мөнхнаран, туслах дасгалжуулагч Б.Мөнгөндөл, ахлагч А.Мөнхбаяр.
“Хасу мегастарс” алтан медаль хүртлээ | ||
Үзсэн: 1536 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.