
Казахстаны Астана хотноо энэ сарын 19-нд эмэгтэйчүүдийн боксын ДАШТ болно. Тэмцээнд 73 орны 326 ширэн бээлийтэн өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.
Манай улсаас 48 кг-д Л.Алтанцэцэг, 51 кг-д М.Нандинцэцэг, 54 кг-д Т.Болортуул, 57 кг-д М.Гүндэгмаа, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ, 64 кг-д Н.Баянцэцэг, 69 кг-д Э.Эрдэнэтуяа нар оролцохоор өнөөдөр хүлгийн жолоо заллаа. Ахлагчаар МБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан, эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Энхтайван, Монгол Улсын ардын багш Д.Банди, эмч О.Цэрэнжав нар томилогдсон юм.
Харин 51, 60, 75 кг-ийн жинд эхний дөрвөн байр буюу алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн нь “Рио-2016”-г зорих эрхтэй болно.
Эмэгтэй боксчид Астанаг зорилоо | ||
Үзсэн: 1980 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.