
Казахстаны Алматы хотноо болсон жүдо бөхийн гран при тэмцээнээс манай бөхчүүд гурван медаль хүртлээ. Тус тэмцээнд манай 11 жүдоч өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал мөнгө, эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшин хүрэл медаль хүртлээ. Харин эрэгтэй 73 кг-ын жинд С.Ням-Очир тав, эмэгтэй 52 кг-д А.Цолмон, +78 кг-д О.Жавзмаа нар долоодугаар байр эзлэв.
Ц.Наранжаргалын хувьд финалд Францын тамирчин Эва Гахиетэй барилдах үедээ бэртэл авч медалийн тавцанд зогсоогүй.
Дээрх тэмцээнээс Франц Улсын тамирчид гурван алт, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаараа тэргүүлсэн бол Гүрж, Кубын баг хоёр аваргатай буцжээ. Харин Казахстаны цорын ганц алтан медалийг тус улсын иргэн болсон Монгол Улсын тамирчин эмэгтэй 48 кг-д хүч үздэг Г.Отгонцэцэг зүүсэн. Тэрбээр Вьетнам, Франц, Украины жүдочдыг хожиж, финалд 2015 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Бо Кёонг Жонгийг торгуулиар ялав.
Казахстаны цорын ганц алтан медалийг Г.Отгонцэцэг зүүв | ||
Үзсэн: 744 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.