Шууд Chart

Гадаадад суугаа монголчуудыг клипэнд тоглуулна

2016-05-17 11:49:00

“Увертюра” хамтлагийн залуус шинэ уран бүтээлийнхээ клипэнд гадаадад ажиллаж, сурч байгаа монголчуудынхаа төлөөллөөс тоглуулах аж. Тэд саяхан "Сайхнаас сайхан эх орон минь" дуугаа бичүүлжээ. Удахгүй энэ дуугаа дүрсжүүлэх гэж байгаагаа фэйсбүүк хуудсаараа дамжуулан нийтэд зарлалаа.

Клипэнд нь тоглохыг хүссэн хүмүүс Uvertura Hamtlag гэсэн фэйж хаяг руу орж, дууг нь сураад, өөрөө бичлэгээ хийж, илгээх юм байна.  

Энэ дууны утга санаа ээж аав, эх орноо магтсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гадаадад суугаа монголчуудыг клипэнд тоглуулна   
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй