
Монгол Улсын Үндэсний номын сангийн удирдлагууд маргааш “Дэлхийн музейн өдөр”-ийг тохиолдуулан номонд зориулсан дэлхийд цор ганц “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлнэ.
Энэхүү гэрэлт хөшөө нь дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд Монгол данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд авч ирсэн гэдэг. Хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар хүндтэй билээ.
Энэ үйл ажиллагааны үеэр нийгэмд эерэг, гэгээлэг мэдээлэл дамжуулах зорилгоор дээрх номын сангийн фонд болон хувь хүмүүст өгсөн өвөрмөц, сонин содон гарын үсэгтэй номын үзэсгэлэн гарах юм байна.
Мөн Ерөнхий боловсролын сургуулиудын 10 дугаар ангийн сурагчдын дунд Монгол бичгээр зүйр цэцэн үгийг зөв, сайхан бичих аяны хүрээнд шалгарсан 1080 хүүхдийн бүтээл болох “Мянган эрдэнийн судар” номыг Монгол Улсын Үндэсний номын санд гардуулсныг “Үнэт, ховор номын музей”-дээ залах аж.
Сонирхуулахад, "Монгол Данжуур"-т зориулсан хөшөөг Монголын музейн анхны дарга Н.Дэндэв Судар бичгийн хүрээлэнгийн захирал С.Жамъянтай тохиролцооны дагуу 1928 оноос эхлэн 27 жилийн хугацааг зарцуулж бүтээсэн гэдэг.
“Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлнэ | ||
Үзсэн: 516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.