
“Алтай” хамтлагийн уран бүтээлчид таван жилийнхээ ойн хүрээнд “Золгоё доо” тоглолтоо ирэх ням гарагт зохион байгуулах гэж байна.
Аливаа улс эх орны язгуур урлаг тухайн үндэстний зан заншил, хөгжил дэвшил хийгээд соёлыг илэрхийлэхээс гадна үндэсний аюулгүй байдалд нөлөөлж байдаг билээ.
Тиймдээ ч дэлхий нийтээр үндэсний уламжлалт урлагаа өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэхэд ихээхэн анхаардаг. Монголын үндэсний их өв соёл болох язгуур урлаг хэзээ ч хаана ч дахин давтагдашгүй, гайхамшигтай урлаг билээ. Тэгвэл язгуур урлагийн өв залгамжлагч гэдгээрээ Монголдоо цорын ганцад тооцогдох Үндэсний дуу, бүжиг, олон төрлийн хөгжмийн зэмсгийн гайхамшигт аялгуу, ятгын хатан хааны хөгжмөө эгшиглүүлэх давтагдашгүй тоглолтын цогц бүтээлийг дээрх хамтлаг үзэгч танаа хүргэнэ.
Тоглолт УДЭТ-ын тайзнаа болно.
“Алтай” хамтлаг тоглолтоо хийнэ | ||
Үзсэн: 727 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.