
Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх зургаадугаар сард зохион байгуулна. Яруу найргийн “Болор цом”, үргэлжилсэн үгийн “Алтан өд” зэрэг томчуудад зориулсан наадам байдаг ч хүүхдэд зориулсан нь ховор. Тиймээс дээрх наадмыг энэ жилээс уламжлал болгон зохиохоор болжээ.
Үүнд уран бүтээлчид 2015 онд хүүхдэд зориулсан яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, шүүмж судлал гэх мэт төрлөөр оролцох аж.
Бүтээлийг энэ сарын 25-ны 16:00 цаг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн байранд хүлээн авах юм байна.
“Болор сарнай” наадам болно | ||
Үзсэн: 656 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.