Шууд Chart

Тэд Монгол Улсаа мотоциклоор тойрон аялна

2016-05-18 10:46:11

Монголын Үндэсний олимпийн хорооны 60 жилийн ойн хүрээнд Монголын авто машин мотоциклын холбоотой хамтран Монгол Улсыг мотоциклоор тойрон аялах 9000 км-ийн аяллыг өнөөдөр МҮОХ-ноос эхлүүллээ.

Тус аялал нь Сэлэнгэ аймгаас төрсөн мотоциклын шилдэг тамирчин, спортын гавьяат дасгалжуулагч Л.Баасанжав, Ш.Эрдэнэбилэг нарт хүндэтгэл үзүүлэх, алдаршуулах зорилготой юм.

“Сэлэнгэ мотор спорт” клубын тамирчин П.Баярмагнай, Д.Ганбат нар энэхүү аяллын замыг хамтдаа туулахаар болжээ.

“Сэлэнгэ мотор спорт” клубын санаачилсан тус аялал тавдугаар сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэлж, өчигдөр Улаанбаатар хотод ирж техникийн үйлчилгээнд хамрагджээ. Ингээд өнөөдөр 13.00 цагт МҮОХ-ны урд талбайд албан ёсны нээлт хийж, тэндээс шууд аялалдаа гарна. Аяллын дуусах хугацаа зургаадугаар сарын 23 буюу олимпийн өдрөөр барианд орох юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэд Монгол Улсаа мотоциклоор тойрон аялна   
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй