
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран тусгай замын автобусны үйлчилгээг Улаанбаатар хотод нэвтрүүлэхээр “BRT төсөл”-ийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд нийслэлийн иргэдийн зорчилтын тоог бодитоор гаргаж, 2017 онд үйлчилгээнд нэвтрүүлэх тусгай замын автобусны маршрутыг оновчтой төлөвлөх зорилгоор 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн иргэдийн зорчилтын судалгааг утсаар дамжуулан авч эхлээд байна.
Судалгаанд оролцох иргэдийг санамсаргүй түүврийн аргаар сонгож гар утас руу нь судалгаанд оролцохыг хүссэн зурвас явуулж байгаа юм. Судалгааны багийн ирүүлсэн мэдээллээр Улаанбаатар хотын хотын 9 дүүргийн 182 хорооны Скайтел, Мобиком, Юнителийн идэвхтэй 104000 хэрэглэгч рүү судалгаанд оролцохыг хүссэн зурвас илгээсэн байна. Эдгээрээс скайтелийн 12.480 хэрэглэгчрүү зурвас илгээснээс 830 хэрэглэгч буюу 7 хувь нь , Юнителийн 40.040 хэрэглэгч рүү илгээснээс 7 151 хэрэглэгч буюу 18 хувь нь нь амжилттай хариу ирүүлжээ. Мобикомын 51.480 хэрэглэгч рүү судалгааны зурвас илгээхээс одоогийн байдлаар 17000 хэрэглэгч рүү илгээгдэж буй юм байна.
5 дугаар сарын 17-ны өдөр нийт хариу ирүүлсэн 1600 оролцогчоос утсаар судалгаа авахаар төлөвлөснөөс 1634 иргэнтэй холбогдож судалгааг амжилттай авч чаджээ. Энэхүү судалгааг ойролцоогоор 8 000 гаруй иргэнээс авахаар төлөвлөж байгаа учраас нийслэл хотын иргэн та нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх зорилгоор явуулж байгаа судалгаанд идэвхтэй оролцоно уу.
Нийтийн тээврийг хөгжүүлэх судалгаанд 1634 иргэн оролцжээ | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.