Шууд Chart

Монголын Үндэсний музейд лекц уншиж байна

2016-05-18 11:06:48

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан “Музей ба соёлын өвийн дургсалт газар” сэдвийн хүрээнд БОНХМ-ийн албанаас Монголын Үндэсний музейд олон нийтэд зориулсан лекц болж байна.

Үүнд доктор, профессор Д.Бумаа “Олон улсын музейн өдөр”-ийн тухай, Н.Эрдэнэ-Очир “Ноён уулын дурсгал”, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, олон улсын хүүхдийн утга зохиолын зургаан удаагийн шагналт, хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Зөв монгол хүүхдийг номоор хөгжүүлэх боломж” сэдвийн хүрээнд Монголын соёлын өвийн дурсгалт газруудаас жишээ болгон хүн чулуун хөшөө, хадны зургийн талаар “Чулуун хуудаст номоор аялсан нь” сэдвээр илтгэл тавьж байна.

Түүнчлэн үзэгчдийн дундаас 18-ыг нь өөрийн хүсэлтээр тайзнаа гаргаж, дөрвөн бэрх шагай шидүүлж, азтан болсонд нь музей үзэх эрхийн бичиг гардуулна.

Мөн “Музей ба соёлын өвийн дурсгалт газар” сэдвийн хүрээнд асуулт, хариултын “АХА” тэмцээнийг үзэгчдийн дунд зохионо. Эхний гурван байр эзэлсэн үзэгчид дээрх музейн хамт олны бэлтгэсэн бэлгийг гардуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын Үндэсний музейд лекц уншиж байна   
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй