Шууд Chart

НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нийт 238 хүн нэр дэвшинэ

2016-05-18 12:41:02

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17-ны өдрийн хурлаар гаргалаа. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээлэл өгөв. Мэдээллийг Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа. 
Үүнд:
Намуудын нэрс
 
Материал ирүүлсэн Бүртгэгдсэн Татгалзсан Нэрс
1 МАН       45 45 -  
2 АН 45 45 -  
3 БНН 21 21 -  
4 МУНН 3 3 -  
5 МАХН 45 45 -  
6 ИХН 44 41 3 Д.Ундармаа
Ч.Ундрахбаяр
Б.Хосбаатар
7 ХХН 6 5 1 Д.Санжаа
8 ХҮН 29 25 4 Б.Алтанцэцэг
/өөрийн хүсэлтээр
Д.Мөнхтөр, Ш.Төмөрхуяг, Б.Мөнхцэлмэг/
9 МКН 10 8 2 Х.Удвалцэцэг
С.Мөнхдөл
  Нийт 248 238 10  
 
Нэр дэвшигч нарт одоогоор хуульд заасан татгалзах үндэслэл байхгүй байх тул 238 нэр дэвшигчийг бүртгэв. Зарим нэр дэвшигч хуульд заасан баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлагыг хангаагүй. Тухайлбал, Нийслэлийн Хөгжлийн хөтөлбөр нам-1, Иргэний хөдөлгөөний нам-2 нэр дэвшигч сонгогдох эрх бүхий насанд хүрээгүй, Монгол консерватив нам-1 нэр дэвшигч цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар бүртгэхээс татгалзсан болно.
Хөдөлмөрийн үндэсний намаас 3 нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан тул хүсэлтийг Нийслэлийн Сонгуулийн Хороо хүлээн авч шийдвэрлэсэн. 
 
Сонгуулийн тухай хуулийн 14.1, 153.1,153.2-т Нийслэлийн ИТХ-ын сонгуульд зөвхөн нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг бөгөөд Монголын социал демократ нам нийслэлд салбаргүй тул сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх хуулийн үндэслэл байгаагүй учраас татгалзсан шийдвэр гаргав.
 
Иргэний зориг ногоон намаас Нийслэлийн Сонгуулийн Хороонд ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуулийн 155.3-т заасан шаардлага "Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ." хангагдаагүй нөхцөл байдал илэрч улмаар нягтлан шалгах явцад Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул Нийслэлийн Сонгуулийн Хорооны хуралдаанаас санал нэгтэй  нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзав.
 
Нийслэлийн Сонгуулийн Хороонд Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцохоор 2 эвсэл буюу Эх орончдын нэгдсэн эвсэл-5, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвсэл-32  нийт 37 нэр дэвшигчийн материал ирүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 2 дугаар бүлэгт Сонгуулийн эрхийг хуульчлахдаа 2 дугаар бүлгийн 12-р зүйлийн 12.2-т "Намууд эвсэл байгуулж Улсын Их Хуралд сонгуульд оролцож, нэр дэвшүүлж болно", 13.1-т "Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлэх эрхтэй" буюу намууд зөвхөн Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран, эвсэж оролцох эрхийг зааж өгсөн. Харин 14.1-т орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байх тул эвслийн нэр дэвшигч нарыг бүртгэх нь хууль зүйүн үндэслэлгүй гэж үзэн бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох 9 намын 238 нэр дэвшигчийг Нийслэлийн Сонгуулийн Хороо бүртгэж, тогтоол гаргалаа. Нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэхийг 06 сарын 07-нд олгох юм.  
 
 
Мөн Бие даан нэрээ дэвшүүлэхээр 19 хүн материал ирүүлсэн. Сонгуулийн Тухай хуулийн 157.7, 157.8-д  заасны  дагуу дүүргийн сонгуулийн хороодоор гарын үсэг зурсан сонгогчдын 10-аас доошгүй хувийг нягтлан шалгахад бүх нэр дэвшигчдийн цуглуулсан гарын үсэгт сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчлүүд илэрсэн. Тиймээс нийт нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг Нийслэлийн Сонгуулийн Хороо гаргалаа. 
 
 
НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛИЙН ХОРОО
 
 
НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Нэр дэвшигчдийг хавсралт дээр дарж харна уу

НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нийт 238 хүн нэр дэвшинэ  
Үзсэн: 1225 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй