
Монголын жүдо бөхийн тамирчид дэлхийд чансаагаараа дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байна. Манай улсын жүдо бөхийн холбоо "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд 13 тамирчнаа одоогоор оролцуулахаар болоод байгаа нь бусад оронтой харьцуулагдаж, дээрх үзүүлэлтийг харуулаад байна.
Тодруулбал, манайхаас эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд Риогийн татамид хүч үзэхэд бэлэн болоод буй.
Сонирхуулахад, тэд Лондоны олимпид есөн эрх авч байсан билээ. Манай тамирчид энэ сарын 27-29-нд Мексик улсын Гуадалжара хотноо болох “World Masters”-т амжилттай оролцож, үлдсэн хоёр жиндээ эрх авбал дээрх үзүүлэлтээ ахиулах боломжтой.
Тус үзүүлэлтийн нэгдүгээрт Японы баг тамирчид бичигджээ. Харин хоёр, гуравдугаар байрт Бразил, Франц оржээ. Манайхтай тэнцүү тоогоор ХБНГУ-ын баг тамирчид жагсаж байна. Түүнчлэн БНСУ, ОХУ, БНХАУ-ын баг тамирчид манай бөхчүүдийн ард бичигджээ.
Жүдогийн тамирчид чансаагаараа дөрөвдүгээрт бичигдэж байна | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.