Шууд Chart

Кисэносато ёкозүна цол хүртэх үү

2016-05-18 14:00:10

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё Токио хотын “Ryogoku Kokugikan” ордонд болж байна. Башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд их аварга Хакүхо нутгийн бөх озэки Тэрүнофүжиг, озэки Кисэносато озэки Котошёогикүгээр 10 дахь даваагаа авч тэргүүлэгчийн байраа хадгалж үлдлээ.

Унаагүй тэргүүлж буй хоёр бөхийн хувьд 13 дахь өдрийн барилдаанд учраа таарна. Кисэносатогийн хувьд манай гурван аваргыг өвдөг шороодуулж, 14 эсвэл 15 даваатайгаар башёд түрүүлж чадвал ёкозүна цол хүртэх боломжтой.

Тэрбээр өнөөдөр сэкивакэ Икиойтой барилдах бол цаашид озэки Тэрүнофүжи, ёкозүна Хакүхо, Какүрю, Харүмафүжи нартай хүч үзнэ.

Наран улсынхны олон жил мөрөөдөж буй аварга болох хүслийн найдвар нь озэки Кисэносато болоод байгаа эдгээр өдрүүдэд сүмогийн ордон үзэгч ихтэй байна. --

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кисэносато ёкозүна цол хүртэх үү  
Үзсэн: 1891 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2016-05-20 10:05
Япон ёкозүна төрөх хэрэгтэй, төрүүлэх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй