
ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо шайбтай хоккейн 80 дахь удаагийн ДАШТ үргэлжилж байна. Шилдэг наймд Чех, АНУ, Канад, Швед, Финланд, Дани болон ОХУ, Германы шигшээ баг үлдээд буй. Харин шөвгийн наймын шийдвэрлэх тоглолт маргааш болж, хагас шигшээд өрсөлдөх дөрвөн баг тодрох юм.
Шөвгийн наймд Чех-АНУ, Канад-Швед, Финланд-Дани, ОХУ-Германтай тоглоно. Эдгээр тоглолт Моксва, Санкт-Петербургт, хагас шигшээ болон медалийн төлөөх тоглолт Москвад болохоор болжээ.
Энэ удаагийн ДАШТ-ээс Унгар, Казахстаны багууд хэсэгтээ сүүлийн байрыг эзэлснээр ирэх жил чансаа буурч байна.
ДҮН:
- IX байр: Словак
- X байр: Норвеги
- XI байр: Швейцарь
- XII байр: Беларус
- XIII байр: Латви
- XIV байр: Франц
- XV байр: Унгар
- XVI байр: Казахстан
Маргааш шөвгийн наймын тоглолт болно | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.