Шууд Chart

Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар өнгөт арьст бүсгүй сонгогдлоо

2016-05-18 16:25:54

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-гийн 66 дахь конгресс хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаар анх удаа эмэгтэй хүнийг томиллоо. Энэ бол Фатьма Самба Диуф Самура хэмээх Африкийн Сенегалаас гаралтай, өнгөт арьст бүсгүй юм.

Тэрбээр НҮБ-д 21 жил ажилласан туршлагатай бөгөөд ирэх зургаадугаар сараас FIFA-гийн ажлаа албан ёсоор эхлүүлэх юм байна.  

Мөн энэ үеэр FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино олон улсын хөлбөмбөгийн холбооны хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрүүд өмнөх байдлыг 360 хэм эргүүлсэн, цоо шинэ хөгжлийн хөтөлбөр байх бөгөөд хөтөлбөрийн хүрээнд гишүүн байгууллага, холбоодыг дэмжин ажиллаж, дөрвөн жилийн хугацаанд гишүүн байгууллага, холбоодын санхүүжилтийг таван сая ам.доллараар нэмэгдүүлэхээ амлав.

Түүнчлэн Конгрессын үеэр FIFA байгууллагынхаа гишүүнчлэлийг шинэчилж, бүтцийн өөрчлөлт хийжээ.

Тус конгресст Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар оролцлоо.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар өнгөт арьст бүсгүй сонгогдлоо  
Үзсэн: 715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй