Шууд Chart

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүнийг худалдаалах тусгай цэгүүд байгуулна

2016-05-19 09:22:16

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан олон төрлийн бүтээгдэхүүнийг татвар, түрээсгүйгээр иргэдэд худалдаалах цэгийг эхний ээлжинд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл, Драгон салбарт байгуулаад байна.

Харин энэхүү худалдааг өргөтгөж түрээс, татвар авахгүйгээр Улаанбаатар хотыг зорин ирсэн жуулчдад борлуулах боломжоор хангах зорилгоор "Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг"  байгуулах тухай А/394 дүгээр захирамжийг Хотын дарга гаргалаа. Захирамжаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтад дэмжлэг үзүүлэх болон жуулчдад зориулсан мэдээлэл, зөвлөгөөг өгөх “Шударга худалдаа, жуулчны мэдээллийн цэг”-ийг жуулчдын төвлөрөл ихтэй газарт 2016 оны 05 дугаар сард багтаан нээн ажиллуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст үүрэг болголоо.

Цэгүүдийг байгуулахдаа үйл ажиллагааг төр хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр зохион байгуулж, дэмжлэгийн зардлыг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн батлагдсан төсвөөс санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бүтээгдэхүүнийг худалдаалах тусгай цэгүүд байгуулна  
Үзсэн: 480 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй