Шууд Chart

“Алдар”-ын тэмцээн маргааш эхэлнэ

2016-05-19 17:29:20

“Алдар” спорт хорооны 70 жилийн ойд зориулсан өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээн маргааш шинэ спорт цогцолборт нь эхэлнэ. Жин тус бүрт түрүүлсэн өсвөрийн бөхчүүдийг энэ оны долоодугаар сард ОХУ-ын Якут улсад болох “Дети Азий” олон улсын хүүхдийн ҮI наадамд оролцуулах эрхээр урамшуулах юм. Тэмцээний ерөнхий шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав ажиллах аж.

Мөн энэ үеэр "Алдар" спорт хорооны чөлөөт бөхийн таван үеийн тамирчдыг алдаршуулах ёслолыг зохион байгуулахаас гадна тамирчид мод тарих юм байна.

Тэмцээн болох жин:

Хөвгүүд: 35, 38, 42, 46, 50, 54 ,58, 63, 69, 76, 85 кг,

Охид: 32, 34, 37, 40, 44, 48, 52, 57, 62, 67 кг-ын жинд өрсөлдөнө.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алдар”-ын тэмцээн маргааш эхэлнэ  
Үзсэн: 678 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй