Шууд Chart

“Pocket Guide” сэтгүүлд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга нийтлэгджээ

2016-05-20 10:19:24

Франц Улсын Канн хотноо олон улсын кино наадам энэ сарын 12-нд эхэлсэн билээ. 69 дэх удаагаа болж буй тус наадамд манай улсын кино уран бүтээлчид анх удаа оролцож байна.

Тодруулбал “Маш нууц”, “Содура”, “Үргээлэг-2”, “Элэг нэгтэн”, “Lovers”, “Босуул” гэсэн бүтээлүүд дээрх наадмын маркетад багтжээ. Тэдгээрээс “Үргээлэг2” кино Каннын дэлгэцэнд  гарахаар хуваарьт орсон гэнэ. Түүнчлэн кинонуудын мэдээллийг агуулсан “Pocket Guide” сэтгүүлд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга нийтлэгджээ. Сонирхуулахад тус ном нь жил бүр 10 мянган ширхэг хэвлэгддэг аж.

Энэ жилийн наадамд Бразил, Иран, Өмнөд Солонгос зэрэг 28 орны 49 кино бүтээл өрсөлдөж буй агаад энэ сарын 22-нд өндөрлөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Pocket Guide” сэтгүүлд “Үргээлэг 2”, “Lovers” киноны танилцуулга нийтлэгджээ  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй