Шууд Chart

Д.Баярцэцэг маргааш үзэсгэлэнгээ гаргана

2016-05-20 11:54:11

Уран бүтээлч Д.Баярцэцэг маргааш “Мод-2” бие даасан үзэсгэлэнгээ 976 арт галерейд нээх гэж байна. Энэ үеэр  ер бусын дэглэлтттэй перформанс үзүүлбэр толилуулах аж.

Д.Баярцэцэг нь Дүрслэх урлагийн дунд сургууль, Бээжин дэх Урлагийн төв академид боловсрол эзэмшиж, 2003 оноос уран бүтээлээ эрчимтэй туурвиж байна.

Мөн үзэсгэлэнгүүдийг нь сонирхуулахад 2006 онд Чингис Галерейд “Цэг цэг таслал”, 2008 онд Хаан банкны галерейд “Минийх, 2011 онд Чойжин ламын сүм музейд “Үхэл үгүй, 2012 онд 976 галерейд “Төрөхүй” гэсэн үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрээ гаргаж байсан юм.

Түүнчлэн Хятадын Бээжин хотын CAFA-д “Intertwine Experience”, 2014 оны шилдэг бүтээлүүд, БНСУ-ын Даежонд болсон “Зүрхнээс зүрхэнд”, ОХУ-ын Байкалд болсон Орос-Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзсэгэлэн, Францад 2011 онд ЮНЕСКО-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан, олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн холбооны 30 жилийн ойн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Баярцэцэг маргааш үзэсгэлэнгээ гаргана  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй