
Монголын үндэсний язгуур урлагийн “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд УДЭТ-ын тайзнаа “Өвгөдийн захиас” хэмээх тоглолтоо хийх гэж байна.
Тус хамтлаг нь “Олонхо” олон улсын язгуур урлагийн наадамд амжилттай оролцож, шилдэг уран бүтээл, шилдэг хамтлаг, шилдэг хөгжимчний шагналыг хүртэж, ОХУ-ын Буриад улсад болсон “Нүүдэлчдийн дуу хоолой” олон улсын наадмын олны талархал хүлээсэн хамтлагаар шалгарч байв. Мөн Монгол Улс дахь АНУ-ын элчин сайдын яамны “Талархал”, Дэлхийн Хөөмэйн Нэгдсэн Холбооны “Оны шилдэг хөөмэйн хамтлаг”-аар өргөмжлөгдсөн билээ.
Мөн АНУ, ХБНГУ, Парис, Шотланд зэрэг өндөр хөгжилтэй оронд тоглолтоо хийж байв.
“Алтай” хамтлагийн тоглолт энэ сарын 22-нд болно | ||
Үзсэн: 828 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.