Шууд Chart

М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэргүүлж эхэллээ

2016-05-20 18:24:40

Мэргэжлийн сүмогийн Нацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд тэмцээнийг тэргүүлж, нэг ч унаагүй явсан их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Кисэносато нар хүч үзсэн юм. Үзэгчдийн хамгийн их хүлээсэн тус барилдаанд их аварга өрсөлдөгчөө өвдөг шороодуулж, ганцаараа башёг тэргүүлэх боллоо.

Мөн их аварга Харүмафүжи Д.Бямбадорж, Какарюү М.Ананд нар хоорондоо учраа таарч, Какарюүгийн даваагаар өндөрлөлөө. Маргааш М.Даваажаргал Д.Бямбадоржтой дэвжээнд гарах бол М.Ананд Кисэносатотой хүч үзнэ.

Кисэносатог нэг ч уналгүй түрүүлбэл ёкозүна цол хүртээнэ хэмээн Сумогийн холбоо хэлж байсан ч тэрбээр өнөөдрийн барилдаанд өвдөг шороодсноор боломжгүй боллоо.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэргүүлж эхэллээ  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй