Шууд Chart

Эмэгтэй боксчид олимпид оролцохооргүй боллоо

2016-05-20 18:36:38

Боксын эмэгтэйчүүдийн ДАШТ Казахстаны Астана хотноо үргэлжилж буй. Тус тэмцээний олимпийн жин болох 51 кг-д М.Нандинцэцэг, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ нар рингэнд гарсан ч эхний учраагаа барсангүй.

М.Нандинцэцэгийн хувьд Германы Азизе Нимани, О.Сувд-Эрдэнэ Пуэрто-Рико Улсын тамирчин Кириа Родригузид ялагдсанаар үзэгчдийн суудалд шилжлээ. Ингэснээр манай эмэгтэй боксчид “Рио-2016” олимпид өрсөлдөх боломжгүй болов.

Харин манай эрэгтэй боксчид олимпийн дөрвөн эрх хүртээд байгаа бөгөөд ирэх сард Азарбайжаньд болох олимпийн эрх олгох сүүлийн тэмцээнд оролцоно.

Олимпийн эрх хүртээд буй Монголын ширэн бээлийтнүүдийг танилцуулбал:

  • Г.Ган-Эрдэнэ /49 кг/
  • Д.Отгондалай /60 кг/
  • Б.Чинзориг /64 кг/
  • Б.Түвшинбат /69 кг/ нар өнгөрсөн сард БНХАУ-ын Хэбэй мужийн Чань-Ань хотноо болсон "Рио-2016" олимпийн наадмын эрх олгох Ази, Номхон далайн бүсийн тэмцээнд амжилттай оролцсон билээ.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Эмэгтэй боксчид олимпид оролцохооргүй боллоо  
Үзсэн: 917 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй