Шууд Chart

М.Даваажаргалын манлайлал

2016-05-23 08:14:04

Мэргэжлийн сүмогийн энэ сарын башё их аварга Хакүхо М.Даваажаргалын түрүүгээр өндөрлөлөө. Тэрбээр 15 даваатай тэргүүлж, дээд зиндааны барилдаанд 37 дахь цомоо хүртэв.

Хоёр хоногийн өмнөх барилдаанд ёкозүно Харумафүжиг давж, түрүүлэх болзлоо хангаад байсан бол өчигдөр Какарюүг өвдөг шороодуулж, хувийн рекордоо дахин шинэчиллээ.  Тус башёгийн хоёр дахь өдөр Хакүхо 880 дахь даваагаа авч, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийн амжилтыг эзэмшсэн билээ.

Сонирхуулахад, дээд зиндаанд хамгийн олон давсан бөхийг нэрлэвэл Хакүхо 893,  Кайо 879, Чиёнофүжи 807, Китаноumi 804, Тайхо 746. Түүнчлэн Хакүхо нэг ч уналгүйгээр түрүүлсэн башёгийн тоогоор бүх сүмочдын нэгдүгээрт бичигдсэнээс гадна дараалсан түрүүгийн тоогоор их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн хамт сүмочдыг манлайлав.

Түүнийг амжилтыг жагсаавал:

  •  Дээд зиндаанд хамгийн олон түрүүлсэн – 37 
  • Ялагдалгүйгээр хамгийн олон башёд түрүүлсэн - 12 
  • Хамгийн олон башёд дараалж түрүүлсэн.  /Асашёорюү аваргын хамт/ - 7
  • Макүүчи буюу дээд зиндаанд ялсан барилдаан – 893
  • Хамгийн олон башё дараалан 10 буюу түүнээс дээш ялалт авсан башё - 52
  • Нэмэлт барилдаанд барилдсан тоо. /Таканохана аваргын хамт нэгд бичигддэг/ – 10
  • Башёг 8-0 эхлүүлсэн /Уналгүйгээр качикоши хийсэн/ башёгийн тоо - 40 
  • Дээд зиндаанд хүртсэн дэд түрүү – 21
Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргалын манлайлал  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй