
Буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн Германы Мюнхен хотод өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч цэц мэргэнээ сорьж байна. Тус тэмцээнд эх орноо төлөөлөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар оролцож байна. Тэднийг Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар дасгалжуулж буй.
"Дэлхийн цом"-д О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа нар өрсөлдөж байна | ||
Үзсэн: 2374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.