Шууд Chart

Хоёр арслан түрүү булаалдав

2016-05-23 08:42:17

Монгол Улсын арслан цолд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Үүнийг МҮБХ үндэсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран зохион байгуулсан бөгөөд улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Ө.Бат-Орших, Д.Батболд, Б.Пүрэвсайхан, Н.Батзаяа, Ө.Даваабаатар, А.Бямбажав, Г.Алтангэрэл, Ж.Амартүвшин, улсын начин Э.Энхбат, И.Ёндонсамбуу тэргүүтэй  224 бөх зодоглосон юм.

Тэднээс улсын арслан Э.Оюунболд түрүүлж, П.Бүрэнтөгс үзүүрлэсэн бол их шөвөгт улсын харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан О.Хангай нар шалгарлаа.

Барилдааныг улсын арслан Ц.Бадамсэрээжид, У.Мижиддорж, Л.Сосорбарам, Ө.Эрдэнэ-Очир, Ж.Хайдав, М.Мөнгөн-Оньс, Б.Ганбаатар, Д.Мөнх-Эрдэнэ, Б.Ганбат, Н.Батсуурь нарын зэрэг үе үеийн хүчтэн хүндэтгэлийн суудлаас үзэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хоёр арслан түрүү булаалдав  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй