Шууд Chart

Зохиолчдын гарын үсэгтэй номыг худалдан авлаа

2016-05-23 08:53:10

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “Ulaanbaatar book fair” олон улсын номын баяр Чингис хааны нэрэмжит талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Энэ үеэр олон улсын соёлын үзэсгэлэн үзэх, “Ном яръя, кофе ууя” чөлөөт орчин, “Уншлагын баяр”, Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүдтэй уулзах, ахмад зохиолчдын хүндэтгэлийн арга хэмжээ, зохиолын дүрийн тоглолтууд, номын сангийн өдөрлөг, үзэсгэлэн, номын шагналтай тэмцээн уралдаанаас гадна ном хэвлэлийн байгууллагууд номоо 20-50 хувийн хямдралтай худалдаалсан юм.

Уншигчдын хувьд яруу найрагч П.Бадарч, Г.Мэнд-Ооёо, Б.Ойдов, орчуулагч Ж.Нэргүй нарын гараас гарын үсэгтэй номыг нь худалдан авсан нь хамгийн их олз байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зохиолчдын гарын үсэгтэй номыг худалдан авлаа   
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-05-23 15:28
Б.Ойдовын оронд уг нь Д.Цоодол гээд биччихэж болоогүй юм уу энэ сэтгүүлч, зургийг нь тавьчихсан хэр нь нэрийг нь дурьдаагүй байх юм

Бидэнтэй нэгдээрэй