
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр одоогоор ХБНГУ-д болж буй буудлагын “Дэлхийн цом” тэмцээнд цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа билээ. Тиймээс түүний гэр бүлийн хүн болох Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар хүүхэд, хадам ээжийнхээ хамт гар утсаараа бичлэг хийж мэндчилгээ дэвшүүлжээ.
Тэрбээр “Сайн уу, хайр аа. Алс хол Герман Улсад эх орныхоо нэрийг дуурсгаж яваа чамдаа төрсөн өдрийн баярын мэнд дэвшүүлье. 2016 оны Риогийн олимпид эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, агуу их төрийн дууллаа эгшиглүүлэхийг ерөөе. Амжилт бүхний дээдийг хүсье” хэмээжээ.
Х.Цагаанбаатар ханьдаа төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүллээ | ||
Үзсэн: 1804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.