
Испанийн хөлбөмбөгийн цомын АШТ-ий шигшээ тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Тус тоглолтод энэ жил Испанийн Ла лигт түрүүлсэн “Барселона” болон “УЕФА” цомд түрүүлсэн “Севилья” баг шалгарч үлдээд байсан юм.
Испанийн нийслэл Мадрид хотын “Висенте Кальдерон” цэнгэлдэх хүрээлэнд болсон тус тоглолтонд “Барселона” клуб нэмэлт цагт Х.Алаба, Неймар нарын гоолоор өрсөлдөгчөө 2:0 харьцаатай хожиж, 28 дахь удаагаа Испанийн хөлбөмбөгийн цомын аварга боллоо. Ийнхүү энэ улирал Испанийн “Барселона” клуб дотоодын хоёр том тэмцээний аварга болж, улирлыг трибль цом хүртсэн амжилтаар өндөрлүүлж байна.
“Барселона” 28 дахь удаагаа Испанийн хөлбөмбөгийн цомын аварга боллоо | ||
Үзсэн: 655 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.