Шууд Chart

Ц.Хашчулуун, М.Нямжаргал нар хос алтан медаль хүртлээ

2016-05-23 17:15:28

Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын зуун буудалт даамын шигшээ тэмцээн Баянзүрх дүүрэгт орших "Бадмаараг" төвд боллоо. Энэ жилийн улсын аваргад хот, орон нутгаас шалгарсан 120 гаруй тамирчин өрсөлдсөнөөс хамгийн ахмад нь 74 настай дэд мастер Б.Соодой байлаа.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд их наадмын түргэн тоглолтын медальтнууд тодорсон бол бямба гарагт болсон блиц тоглолтод эрэгтэйчүүдээс ДДХМ Ц.Хашчулуун, эмэгтэйчүүдээс ОУИМ М.Нямжаргал нар алтан медаль хүртсэн. Ням гарагт зохиогдсон рапид тоглолтод тэд амжилтаа давтсанаар хос алтан медальтай болов.

Блиц тоглолт

Эрэгтэй
1. ДДХМ Ц.Хашчулуун (Говь-Алтай)
2. ОУИМ Д.Эрдэнэбилэг ("Хүч" спорт хороо)
3. ДДХМ С.Даваадорж (Багануур)

Эмэгтэй
1. ОУИМ М.Нямжаргал ("Алдар" спорт хороо)
2. СМ Г.Хэрлэнмөрөн (Баянзүрх дүүрэг)
3. ДМ Б.Анужин ("Хасу-Мегастарс" клуб)

Рапид тоглолт  

Эрэгтэй
1. ДДХМ Ц.Хашчулуун (Говь-Алтай)
2. ОУИМ Д.Эрдэнэбилэг ("Хүч" спорт хороо)
3. ДДХМ Ц.Отгонбилэг (Баянгол дүүрэг)

Эмэгтэй
1. ОУИМ М.Нямжаргал ("Алдар" спорт хороо)
2. СМ Ц.Энхзаяа (Монгол Коосэн, "Алтан хүү" клуб)
3. ДДХМ Б.Нандинцэцэг ("Victory" клуб)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Хашчулуун, М.Нямжаргал нар хос алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй