
Улаанбаатар хотын Хүүхдийн театр багачууддаа зориулж “Галт шувууны нууц” хөгжимт жүжиг тоглох гэж байна.
Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжиг эхэлдэг. Ногун найз Инжир болон Бөөдий, Өдийхөн, Маази зэрэг ойн амьтдын хамтаар галт чулууг буцаан олж авч, хамгаалахаар тэмцэх юм.
Энэхүү жүжгийг хүүхдүүд зурагтаар харж, номноос уншиж байсан бол энэ удаа ийнхүү тайзнаас уулзаж, хамтдаа дуулж, бүжиглэх нь ээ.
Жүжгийн зохиолч, найруулагчаар "Гэгээн муза" наадмын "Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагч" Б.Хишигзаяа, тайзны зураачаар Б.Лхагвадорж нар ажилласан байна.
Жүжиг энэ сарын 29, зургаадугаар сарын 1-нд “UB Palace”-ийн концертын их танхимд тоглогдоно.
Багачууд “Галт шувууны нууц”-аар аялна | ||
Үзсэн: 949 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.