Шууд Chart

Мэргэжлийн кино зураачдын холбоо байгуулав

2016-05-24 09:24:20

Кино зураачид нэгдэж Монголын мэргэжлийн кино зураачдын холбоо ТББ-ыг байгууллаа.

Холбоо байгуулсан тэдний үндсэн зорилго нь Монголын кино урлагт кино зураачдын эзлэх байр суурийг тодорхой болгох, үнэлэмжийг өсгөх, улмаар тэдгээрийн эв нэгдэл, үзэл санааг нэгтгэн нэгдмэл удирдлагатай болгон цаашдын үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх, эрх зүйн зохицуулалт хийхэд оршиж байна.

Гишүүдийн хурлаа зарлан хуралдахад Монголын кино урлагт ажиллаж буй зураачид болох Ж.Цогт, Алтан гадас одонт Н.Батжаргал болон "Movie art" урлангийн 40 гаруй зураач оролцжээ. Тэд ММКЗХ-ын тэргүүнээр Д.Базарсад, Удирдах зөвлөлийн гишүүнээр Н.Болор-Эрдэнэ, П.Бэрхээдэй, Д.Батбилэг, Э.Батхүлэг нарыг томилсон байна.

Харин гүйцэтгэх захирлаар Ө.Мөнх-Эрдэнэ, гадаад харилцаа хариуцсан захирлаар Э.Оргилболд, хуулийн зөвлөхөөр Б.Хүрэлсүх, нарийн бичгийн даргаар Ш.Загдсамбар, нарийн бичгээр Д.Оюунзул нар сонгогджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Мэргэжлийн кино зураачдын холбоо байгуулав   
Үзсэн: 1038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй