Шууд Chart

СХД-ийн 6-р хорооны өрхийн эмнэлэгийн засварын хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэлээ

2016-05-24 12:23:53

Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны өрхийн эмнэлэгийн байранд гал гарч эмчилгээ, үйлчилгээний үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байсан тул  тус өрхийн эмнэлэгийн барилгыг засварлахад шаардагдах хөрөнгийг нийслэлээс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/401 дугаар захирамж гаргаж, засвар хийхэд шаардлагатай 76 468 057 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргах үүргийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болголоо.

Өрхийн эмнэлэгийн засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, шинээр бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, ашиглалт үйлчилгээнд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар хариуцаж ажиллана. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа.


СХД-ийн 6-р хорооны өрхийн эмнэлэгийн засварын хөрөнгийг нийслэлээс шийдвэрлэлээ  
Үзсэн: 2438 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй