Шууд Chart

Эр хонины таван нэхий ганц хятад оймстой тэнцэнэ

2016-05-24 13:34:21

“Төл таван- Эрдэнэ” нэвтрүүлэг бэлтгэсэн Хөвсгөл, Архангай, Булган аймгийн нэрийг сонсоход Монгол нутгийн сор болсон хангайн нэрүүд сонсогдоно. Улаан тайгын зах Баянзүрх суманд яргуй нэг муу нүдэлж, ой мод дөнгөж өнгөө засаж байна. Зуны эхэн сар гарах гэж байхад хүйтэн шуурга тавиад л...

Малчин, мал хоёр бүү хэл малчны сурвалжлага хийсэн бидний гар сайртаж, уруул ам омголтоно. Уул нь малчид маань малаа яаж маллахаа Марксизмаар, төлөө яаж бойжуулахаа төрөөр заалгадаггүй улс.   Байгаль, цаг уурын өөрчлөлтөд малчид малтайгаа зутарч байна. Олон малтай болоод ирэхээр хангай нутагт бэлчээр нь хомсдож, говь талдаа усгүй болчих. Байгалийг ч яалтай билээ.

Хамгийн гомдмоор юм гэвэл таван сайхан эр хониныхоо арьсыг өлөнтэй нь хамт тушаахад 500 төгрөг гэж байгаа.  Аргаа барж байна. Малчны хотонд мал үнэгүй шахам. Гэтэл хятад оймсны арай гайгүй нь 2500 төгрөг. Таван эр хонины нэхийгээр нэг хятад оймс авч байна. Ийм тэнэг эдийн засгийн тогтолцоотой улс гүрэн орчлонд байдаг болов уу?

Сүүлийн үед уурагжих гэж малын засаа идэхээр, унаганы зуултыг уухаар дээдсүүд машин машинаараа малчны хот руу давхилдаж байна. Энэ бүхэн тань малаас гарч, тэр малыг тань малчин хүн өсгөж үржүүлдэг юм шүү...

 

Нийтэлсэн: П.Алтанцэцэг

Эр хонины таван нэхий ганц хятад оймстой тэнцэнэ   
Үзсэн: 8964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-05-25 11:23
Лханаагийн Мөнхтөр, Золжаргал нарын сүциализмыг санагалзсан уянгын халилтай дурсамжийг бодвол яг үнэнийг час хийтэл бичсэн энгийн ч юм шиг хэрнээ маш том асуудлыг цөөн үгээр оновчтой бичсэн байна шүү Алтанцэцэгт баяр хүргэе, нээрэн ийм эдийн засаг гэж хаана байдаг юм бол доо
103.57.94.xxx [103.57.94.xxx] 2016-05-24 17:41
tsag tsagaaraa baidaggui gej ene.nehii guluuznaasaa unetei baisan tsag bii.uund uls tur hamaagui
202.179.25.xxx [202.179.25.xxx] 2016-05-24 15:24
АРДЧИЛСАН НАМЫН БУЯНГААР Л ИЙМ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. ХЯМДХАН МАХ ИДЭЭД, САЙХАН БАЙНАА. ДАХИАД БИДНИЙГЭЭ СОНГООРОЙ.
202.179.24.xxx [202.179.24.xxx] 2016-05-24 15:09
Nexiigee unetei bolgoe gevel malaa eeruuljuul jil byr karlinaar ugaalga xiij xachig xuvalznaas n salga Tegexgyi bol mongol xoninii nexii xursnii asar ix gemtel sorvitoi boloxoor unetei xuvtcas xiix bolomjgyi baidag
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2016-05-24 15:00
АН засгийн эрхэнд гараад л ийм болгочихлоо шдээ. Малчид та нар одоо л тэдэнтэй тооцоо хийж хариуцлага хүлээлгэ.
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-05-24 14:42
Малчны зээлийн хүү 10% боллоо л гэнэ. Гэтэл малын түүхий эд 10%-иар буучихсан. Бараг түүхий эд нь үнэтэй байсан бол бүх малчдад ашигтай байж дээ.
203.91.115.xxx [203.91.115.xxx] 2016-05-24 14:30
tsag ue e sn medreechee.
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2016-05-24 14:25
Нэхий дээлний дундаж үнэ 500000 төгрөг байдаг, Түүхий эд нь 500 төгрөг Энэ харицааг мэддэг хүн монголд байна уу,
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2016-05-24 14:18
Малчид өөрсдөө нэгийг бодож хоёрыг тунгааж өөрчлөгдөх цаг болжээ гэсэн үг. Эцэс төгөсгөлгүй назгай, замбараагүй амьдралаа цэгцлэхгүй юу. Нэхий үнэ хүрэхгүй байгаа юм бол эрэлттэйгээр нь засаа, унаганы зуултаа үнэлэхгүй юу. Толгойгоо ажиллуул.
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-05-24 14:14
Яг зөв бичсэн байна одоо хонины нэхий үнэгүй хог болж байна үүнд төр засгийн бодлого хэрэгтэй байна.
202.179.29.xxx [202.179.29.xxx] 2016-05-24 14:12
АРАЙ Ч ДЭЭ
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2016-05-24 14:07
hohi chin, malaa yajaa tejeelgehee zaalgahgui um bol uhsenee hiij zarah hanshaa ulsaas nehdiin
90.180.37.xxx [90.180.37.xxx] 2016-05-24 14:00
estoi iim uls haach baihgui

Бидэнтэй нэгдээрэй