Шууд Chart

"Night of Ballet" наадам ирэх сарын 4-нд болно

2016-05-24 14:34:04

“Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн, Монгол Улсын гавьяат жүжигчин, Японы Комаки болон АНУ-ын Бостон балет компанийн гоцлол бүжигчин Д.Алтанхуяг эх орондоо гурав дахь удаа балетын наадмыг зохион байгуулах гэж байна.

Тэрбээр дэлхийн тавцанд ид бүжиглэж, бүжгийн ур чадвар, нэр хүндээрээ дээгүүр орж байгаа дэлхийн балетын шилдгүүдийг эх орондоо урьж, олон улсын балетын наадмыг ирэх зургаадугаар сарын 4-нд “Corporate convention centre”-т хийх гэж байна.

"Night of Ballet" наадамд дэлхийн сонгодог урлагийн оргил бүтээлүүдийг олон орны бүжигчид Монголын тайзнаа амилуулах ба урилгаар Монгол, АНУ, Канад, Япон, Куба, Турк, Аргентина, Испани зэрэг 10 орны шилдэг бүжигчин оролцоно.

Энэхүү наадам манай улсад болсноор олон улсад Монголын балетын хөгжлийг таниулах, балетын урлагийн хөгжлийг нэг алхам ахиулах том үйл ажиллагаа болох юм.

Бүжигчдийн нэрс: 
1. Алтанхуяг Дугараа ( Монгол Улс)
2. Лаша Xозашвили ( Тбилиси, Гүрж улс )
3. Дасти Баттон - (БОСТОН , АНУ)
4. Жосеф Гатти (АНУ)
5. Родриго Алмаралес (Куба улс)
6. СИРУИ ЛИУ - (Шанхай , Хятад улс)
7. Наояа Эбе - (Токио, Япон улс)
8. Елена Лобсанова - (Москва, ОХУ)
9. Аяа Канеко - (Токио, Япон улс)
10.Бямбаа БАТБОЛД - (Монгол Улс)
11. Ганбаатар ЦОЛМОН - (Монгол Улс)
12. Чойжилсүрэн ГАНЧИМЭГ - (Монгол Улс)
13. Баясгалан САРУУЛ - (Монгол Улс)
14. Алтангэрэл Эрдэнэболд 
15.Отгонтөгс АНУЖИН - (Монгол Улс)
16. Бат-Эрдэнэ Төгөлдөр

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Night of Ballet" наадам ирэх сарын 4-нд болно  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй