
ДБЭТ-ын уран бүтээлчид Францын нэрт хөгжмийн зохиолч Л.Делибийн “Коппелия” буюу “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг энэ амралтын өдрөөр тоглох гэж байна.
Дээрх балет 1870 оны тавдугаар сарын 25-нд Францын Парис хотын “Гранд Опера” театрын тайзнаа анх удаа тоглогдож байжээ. Харин манай улсад анх 1966 онд тавигдсан түүхтэй.
Л.Делибийн энэхүү бүтээл нь хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн гайхалтай аялгууг балеттай хослуулснаараа онцлогтой. Мөн хүүхдүүд үзэхэд ойлгомжтой төдийгүй гоцлол эмэгтэй, эрэгтэй бүжигчдээс өндөр ур чадвар шаарддаг аж.
Гурван бүлэг, таван үзэгдэлт эл балетын симфони найрал хөгжмийг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдах бол балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин, төрийн шагналт Б.Жамъяндагва, ерөнхий зураачаар Д.Сүхбаатар, туслах найруулагчаар, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллах юм байна.
Гол дүр Сванильдад О.Анужин, Сванильдагийн дурлалт залуу Францад А.Билгүүдэй, Коппелиуст Х.Мөнгөнхөлөг, Коппелиягийн дөрвөн найзад Б.Энхтуул, Б.Туул, Б.Алтаннамар, Ж.Ханбулнай нар тоглох аж.
“Цэнхэр нүдэн бүсгүй” бүжнэ | ||
Үзсэн: 1922 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.