
МҮОНРТ-ээс санаачлан БСШУЯ, Дэлхийн банктай хамтран зохион байгуулж буй хүүхдийн дууны шилдэг бүтээл шалгаруулах “Алтанзул-2016” наадмын гуравдугаар шат МҮОНРТ-ийн “600”-гийн студид яг одоо болж байна.
Энэ удаагийн шалгаруулалтын ахлах насанд ес, дунд насны ангилалд 14, бага насны ангилалд 18, нийт 41 бүтээл өрсөлдөж байна.
Тэмцээний дүнг өнөөдөр гаргаж, маргааш шагнал гардуулах ёслолыг МҮОНРТ-ийн “600”-гийн их студид зохион байгуулна.
Наадмын шүүгчээр МҮОНРТ-ийн уран сайхны удирдагч Б.Баяр, хөгжмийн зохиолч П.Ганбат, хөгжим судлаач С.Энхбулга, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч А.Эрдэнэ-Очир, “Шинэ-Эрин” дунд сургуулийн багш Г.Ариунчимэг нар ажиллаж байна.
“Алтанзул-2016” наадмын шилдгүүд өнөөдөр тодорно | ||
Үзсэн: 1860 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.