Шууд Chart

Нэгдүгээр тойргийн аваргууд тодорлоо

2016-05-25 09:06:38

Монголын боулинг сонирхогчдын холбооноос зохион байгуулсан “Big bowling friendship” үндэсний лигийн багийн анхдугаар тэмцээний нэгдүгээр тойргийн аваргууд тодорлоо. Тэмцээнд 10 баг оролцсоноос Г.Батхүү ахлагчтай “Харцага-16” баг тэргүүлж, Ц.Лхасүрэн ахлагчтай “500” баг удаалсан бол Д.Нацагдорж ахлагчтай баг хүрэл медалийн эзэд болов. Эрэгтэй ганцаарчилсан төрөлд 1829 оноогоор Ж.Содномдорж алт, 1792 оноогоор Ч.Мөнхзул мөнгө, 1780 оноогоор Д.Нацагдорж хүрэл медаль хүртлээ.

Харин эмэгтэйчүүдээс 1702 оноогоор С.Дэлгэрцэцэг алт, 1632 оноогоор Ш.Гэрлээ мөнгө, 1490 оноогоор Ц.Уранцэцэг хүрэл медаль зүүсэн юм. Боулингийн спортын хөгжлийг шинэ шатанд гаргах, тамирчид, сонирхогчдын оролцоо ур чадварыг нэмэгдүүлэх, чансаа тогтоох, залуу тамирчдыг дэмжих, туршлага солилцох зорилготой энэхүү тэмцээн маш их өрсөлдөөнтэй болов.

Аваргын төлөөх тулаанд “Харцага-16”, “500” багууд тэнцсэн учир хоорондын тоглолтын харьцаагаар нь аваргыг тодруулсан. Мөн хүрэл медаль хүртсэн баг дөрөвдүгээр байрт шалгарсан багтай тэнцэж, дээрх зарчмаар ялагчийг шалгаруулсан юм. Багийн оноо тэнцэж, шовхоо үзэх тоглолт ч тэмцээний үеэр цөөнгүй гарсан билээ. Тамирчдыг сугалааны зарчмаар эрэмбэлэн хувааж багуудын хүчний харьцааг тэнцүүлсэн нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байв.

Сонирхуулахад, Монголын боулинг сонирхогчдын холбоо, “Биг энтертайнмент” клуб нь байгуулагдаад есөн жил болж буй бөгөөд энэ хугацаанд арын алба, техникийн ажилчдынхаа урамшуулалд онцгой анхаарч ирснээ баталж, техникч Д.Чинбат, Г.Сундуйжав нарыг хагас сая төгрөгөөр шагналаа.

Ирэх арванхоёрдугаар сард лигийн цомын аварга тодорно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Нэгдүгээр тойргийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй