Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2016-05-25 09:23:32

Тавдугаар сарын 25-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалын тоймыг хүргэж байна.

"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт "Хотын “судас” баригч” сурвалжлага, жүжигчин Б.Базаррагчаагийн “Царайлаг байснаа мэдэлгүй явсаар 40 хүрсэн”, Монгол Улсын гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын гэргий С.Дашдэжидийн “Ханьтайгаа учирснаас хойш манай гэрийнхэн бөхөөр “амьсгалсан” ярилцлага.  

"Зууны мэдээ" “МАХН-д нийслэлээс 1000 гишүүн элслээ”, “16 сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа дуусч байна” сурвалжлага, Монгол Улсаас Бельги Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Х.Даваадоржийн “Европын холбоо 2020 он хүртэл 65 сая еврогийн төсөл хэрэгжүүлнэ” ярилцлага нийтлэгдсэн байна.  

"Үндэсний шуудан" сониноос "Михайлийн бодол юу байх бол” нийтлэл, “Газартай холбоотой 26 үйлчилгээг цахимаар авна” ярилцлагыг уншаарай.

"Засгийн газрын мэдээ"-д “Хотынхон хордсоор л байна”, “Дарга дагаж “донсолдог” төрийн алба” нийтлэл, “Ерөнхий сайдын шийдвэрт “хориг” тавив” нийтлэлийг уншаарай.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй