Шууд Chart

Бямба гарагт Чингисийн талбайд “Хурд” хамтлагийн тоглолт болно

2016-05-25 09:24:29

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа 05 сарын 28 буюу бямба гарагт Чингисийн талбайд болно.

Мөн энэ өдөр 19 цагаас эхлэн Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, 21:00 цагт “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт болох юм. Энэ үеэр тус хамтлаг Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон, хамгийн их сонсох дуртай, тэр тусмаа эх орон, цэргийн сэдэвтэй дуунуудаа дуулах юм.


Бямба гарагт Чингисийн талбайд “Хурд” хамтлагийн тоглолт болно  
Үзсэн: 856 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй