Шууд Chart

Олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээнд манай 18 тамирчин хүч үзнэ

2016-05-25 16:20:50

Жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээн "Мастерс" энэ сарын 27-29-нд Мексик Улсын Гуадалажара хотод болно.

Энэхүү тэмцээнд дэлхийн 51 орны эрэгтэй, эмэгтэй тус бүр 118, нийт 236 тамирчин өрсөлдөнө. Монгол Улс хамгийн олон буюу 18 тамирчнаа оролцуулах бол Бразил 17, ОХУ-ын 16 жүдочоо илгээхээр болжээ.

Сонирхуулахад, манай 60 кг-ын дөрвөн жүдоч хүч үзэх бол 90 кг-ын Л.Отгонбаатар, 100 кг Н. Түвшинбаяр, 78 кг-ын П.Лхамдэгд нар тэмцээнийг өнжинө.

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид "Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд одоогоор 13 тамирчин оролцох эрхээ хангаад байгаа. Энэхүү эрхийн болзлоо манай жүдочид олимпийн эрхийн сүүлчийн тэмцээнээр хадгалж чадвал Рио де Жанейро хотыг зорих болно.

-60кг

  • Г.Болдбаатар /Дэлхийн чансааны нэгдүгээрт/
  • Д.Амартүвшин
  • Г.Хэрлэн
  • Ц.Цогтбаатар

-66кг

  • Д.Төмөрхүлэг
  • Д.Алтансүх

-73кг

  • С.Ням-Очир
  • Г.Одбаяр

-81кг

  • Н.Дагвасүрэн
  • О.Ууганбаатар

+100кг

  • Б.Тэмүүлэн

Эмэгтэй

-48кг

  • М.Уранцэцэг

-52кг

  • М.Бундмаа
  • А.Цолмон

-57кг

  • Д.Сумъяа

-63кг

  • Ц.Мөнхзаяа
  • Ц.Цэрэннадмид

-70кг

  • Ц.Наранжаргал
Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн эрхийн оноо олгох сүүлчийн тэмцээнд манай 18 тамирчин хүч үзнэ   
Үзсэн: 993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй