Шууд Chart

Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай жүжгийн зохиол бичнэ

2016-05-25 18:02:01

Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулж их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн жүжгийн зохиолын уралдааны бүртгэл үргэлжилж байна. 

Шалгарсан зохиолыг нийслэл, орон нутгийн театруудын урын санг баяжуулах зорилгоор тайзнаа амилуулна. Оролцогчид бүтээлээ УДЭТ-ын бичиг хэргийн ажилтанд ирэх сарын 1-нээс өмнө хүлээлгэн өгөх юм байна. БСШУЯ-наас томилогдсон комисс ажиллаж, эхний гурван байрыг шалгаруулж, зургаадугаар сарын 18-ны дотор нийтэд танилцуулах ажээ.

Шагналын хувьд нэгдүгээр байр 10, хоёр, гуравдугаар байр эзэлсэн бүтээлийн эзэн ес, зургаан сая төгрөгийн эзэн болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлийн тухай жүжгийн зохиол бичнэ   
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй