Шууд Chart

Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна

2016-05-26 09:15:08

Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НЗДТГ-аас уламжлал болгон зохион байгуулдаг нэгдсэн баярын үйл ажиллагаанаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийг хамруулсан тусгай үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тодруулбал, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хөдөлмөр эрхэлж буй 8-13, 14-18 насны нийт 128 хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, үйлдвэртэй танилцуулах аялал, “Сансрын орноор”, “Үлэг гүрвэлийн орноор аялуулах нэг өдрийн аяллыг хийх бол хүчирхийлэлд өртсөний улмаас үйлчилгээ авсан 150 хүүхдийг үндэсний соёл амралтын хүрээлэнд тоглуулах, “Шидэт автобус” аялалыг зохион байгуулах гэж байна.

Түүнчлэн амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн хүүхдүүд болон Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын  хүүхдүүдэд зориулан “Баясгалтай багачууд” урлагийн тоглолтыг  6 сарын 1-ний өдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгуулахаар боллоо.


Зорилтот бүлгийн хүүхдүүдийг тусгай хөтөлбөрөөр баярлуулна  
Үзсэн: 677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй