
ХБНГУ-ын Мюнхен хотноо буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлчийн өдөр 50 метрт гурван байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд 70 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 579 оноогоор 29 дүгээр байрт бичигдлээ.
Тэмцээнд 88 орны 738 мэргэн бууч өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар ч оролцсон юм.
Сонирхуулахад, тэмцээний эхний өдөр хийн урт бууны эмэгтэй дасгалд 137 буудагч буудсанаас ОУХМ Г.Нандинзаяа 419.7 оноогоор финалд шалгарч, улмаар 163.7 оноо авснаар дөрөвдүгээр байрт шалгарсан. Харин 25 метрийн спорт гар бууны дасгалд өрсөлдсөн ОУХМ Ц.Мөнхзул 575 оноогоор 36, О.Гүндэгмаа 570 оноогоор 45 дугаар байрыг тус тус эзэллээ.
Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Л.Ундралбат, шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг нар ахалж явсан юм.
Улсаасаа хамгийн дээд амжилтыг Г.Нандинзаяа үзүүллээ | ||
Үзсэн: 1038 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.