
Индонезийн Жакарта, Палембанг хотод 2018 онд болох Азийн зуны спортын 18 дугаар наадмын хөтөлбөрт самбо бөх багтжээ. Гэхдээ үүнийг Азийн олимпийн зөвлөл албан ёсоор хараахан баталгаажуулаагүй гэнэ.
Дөрвөн жилд нэг удаа болдог манай тивийнхний энэхүү гол наадмын хөтөлбөрт зуны олимпийн төрлийн 28 спорт байдгаас гадна олимпийн бус төрлөөс ч ордог. Жишээ нь, “Инчён-2014” Азийн наадамд бейсбол, боулинг, каратэ, кабадди, крикет, сепак-такрау, сквош, үшү орсон. Харин “Жакарта-2018”-д самбо, кураш, жиүжицү зэрэг спортын шинэ төрөл орох боломж өндөр байна.
Азийн олимпийн зөвлөлөөс тус наадмын спортын төрлүүдийг ОУОХ-той зөвшилцсөний эцэст ирэх есдүгээр сард зарлах юм байна.
Азийн наадамд самбо, кураш зэрэг спортын төрөл орох боломж өндөр байна | ||
Үзсэн: 1247 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.